Аль ч насны хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч нараараа тэврүүлэх үнсүүлэх, өөрийг нь дэмжин урамшуулж, ямар нэгэн болзол, мөрийгүйгээр хайрлуулах хэрэгцээ зайлшгүй байдаг. Сургуулийн сурагч болсон цагаас эхлэн багш, эцэг эх, асран хамгаалагч нарын нэн түрүүнд тавьдаг шаардлага бол амжилттай суралцах байдаг. Гэтэл хүүхэд бүр амжилттай суралцана гэдэг төвөгтэй зүйл. Харин хүүхэд бүр жаргалтай сурах боломжтой юм. Үүнийг нь сургуулийн орчинд сургууль болон эцэг эх, асран хамгаалагч нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болгох боломж нээлттэй байдаг.
Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын Номт наран сургуулийн сэтгэл зүйн алба нь олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан сургууль дээрээ хэрэгжүүлдэг ВЕЕ хөтөлбөрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас хүүхдэдээ, дүүдээ хэлж чаддаггүй чин сэтгэлийн үгсийг нь хүргэж гэр бүлийн харилцаа, эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлийн гишүүдээс хүүхдэдээ зориулан бичсэн чин сэтгэлийн үгтэй захидлыг гэнэтийн бэлэг болгон сурагчдадаа дамжуулан өгдөг үйл ажиллагааг анх 2018 онд зохион байгуулж байсан ба энэ жил “Зөгийн шидэт үүр” нэртэйгээр зохион байгуулжээ.
Зөгийн шидэт үүрийн зөгийчид “Хамгаас хайрт хүмүүсийнх нь зөвхөн өөрт нь зориулж бичсэн захидлыг хүүхдийн гарт атгуулах тэр мөчид баясал, гайхал хоёр зэрэгцэн тодорч, гэрэлтсэн харцаар захидлаа нээх тэр догдлолыг харах хамгийн сайхан, энэ дүр зураг нь хэзээ ч мартагдашгүй байдаг ба энэ их хайрыг гэрчлэн байгаа бидний сэтгэл мөн хөөрөн баясаж энэхүү ажлаараа бахархах сэтгэл төрдөг” гэдгийг онцлов.
Томчууд бид хэдий хүүхдүүдээ хайр халамжаар дутаахгүй, асарч хүмүүжүүлж чадах ч хүүхдэдээ хэлж буй үг, харц хамгийн чухал байдаг учир хүүхдээсээ хайраа илэрхийлсэн, урам зориг өгсөн, чи чадна гэсэн итгэл өгсөн, магадгүй уучлал хүссэн үгсийг бүү харамлаарай.
Автобусны маршрут:
- English garden – Zanadu Residence – Зайсан толгой – Энхжин хотхон – Star mall – Хүннү 2222 – Цэнгэлдэх хотхон – 19-р хороолол – Мишээл экспо – Hunnu mall – Номт наран хүмүүнлэг сургууль
- Буянт ухаа 2 – Шинэ Яармаг хороолол – Нисэх Гарден – Номт наран хүмүүнлэг сургууль
Буцах:
- Номт наран хүмүүнлэг сургууль – VIP residence хотхон – Bogd villa – Мишээл экспо – 19-р хороолол – Цэнгэлдэх хотхон – Хүннү 2222 – Оргил супермаркет – ХААИС – Zanadu Residence – English Garden – Энхжин хотхон
- Номт наран хүмүүнлэг сургууль – Гарден Вилла хотхон – Нисэх гарден – Буянт ухаа 1 хороолол – Шинэ Яармаг хороолол – Буянт ухаа 2 хороолол
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА
Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд …