Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, үр дүн болон Монгол Улсын хууль зөрчсөн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлыг хөндөх “Нээлттэй сонсгол” маргааш болно.
“МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа нөөцийг багасгаж дарсан, улмаар Ховд аймагтай байгуулсан гэрээнд заасан “Коксын үйлдвэр барих”, “Цахилгаан станц барих” зэрэг үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, тайлагнаагүй гэсэн асуудлуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэвшүүлж, асуудлыг олон нийтийн аанхааралд оруулсан бөгөөд сонсголыг санаачилж, УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг аваад байгаа юм.
Бүлгийн бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “МоЭнКо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж,Оюунчимэгт дээрх сонсголд ирж оролцон, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг тайлагнахыг хүссэн албан бичгийг Ш.Адьшаа гишүүн энэ сарын 17-ны өдөр компанийн байранд нь очиж, гардуулж өгсөн билээ.
Тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсанд дараах мэдээллийг нийтэлжээ.
“Тун завгүй өдрүүд үргэлжилж байна. Гэвч нэг зүйл дээр залруулга хийе. Миний бие Ховдчуудаа төлөөлөн төр барилцах, хүндтэй хийгээд хариуцлагатай албыг хашиж байх хугацаандаа төр түмний үйл хэрэгт үнэнч шударга хандаж, Монгол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нийгэмд бугшсан олон асуудлыг хөндөж, өнөөдрийн байр сууриар бус ирээдүй маргаашийн хувь заяагаар хэмжин харж, өөриймсөг сэтгэлээр хандаж олон ажлуудыг шат дараатайгаар зориглон хийж байна.
Үүний нэг нь Ховд аймаг болон Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын тухай 2011, 2014 оны гэрээний хэрэгжилтийн талаар Ховд аймгийн үе үеийн удирдлага, Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК-ийн удирдлага, нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2024.02.07 нд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.
Гэтэл энэхүү нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан миний нэр хүндэд халдсан худал ташаа олон мэдээлэл, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна.
Үүний нэг нь Хүний эрхийг хөхүүлэн дэмжигч “Өдрийн сонин” 2024.02.05-ны Даваа гарагийн Улс төрийн буландаа “Памфлет” төрлөөр би өөрийгөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтлэлийг гаргажээ.
Монголын хамгийн олон уншигчтай, мэргэжлийн редакцтай, мэдээлэл нь үнэн бодит байдлыг эрхэмлэдэг тус сонин шүүлтүүргүйгээр ийм худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаад миний бие харамсаж байна. Иймд “Өдрийн сонин” мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан энэхүү нийтлэлдээ залруулга хийж өгөхийг хүсье. Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа” гэжээ.
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …
Ч.ХҮРЭЛБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ТӨГРӨГИЙН ХАНШ УНАХАД НӨЛӨӨЛСӨН
Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3399 төгрөгтэй тэнцэж буй. Энэ нь сүүлийн 15 сарын хугацаанд гараагүй үзүүлэлт аж. Үүнтэй холбогдуулан …