Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон Монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулж, голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас “Жадамба” зэс барыг урлахад Халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна. Суврагын сэнтий нь 2.5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм.
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ЗААВАЛ ТУСГАХ АГУУЛГА, ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь энэ сарын 6-10-ны өдрүүдэд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчидтэй хамтран хэлэлцүүлэг …