Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Исламабад хотноо тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Пакистан улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Энэ хүрээнд Пакистан улстай зам тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхлыг илэрхийлж, хоёр улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг өргөжүүлэх саналыг тавилаа.
Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралд Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд нь баяр хүргээд хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Монгол Улс нь Пакистан улстай 1962 оны долоодугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг юм хэмээн ГХЯ-наас мэдээлэв.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …