Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оюутан, залуучуудын төлөөлөлтэй уулзан чөлөөт ярилцлага хийж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднээс гарсан санал, санаачилгыг дэмжих, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого зорилтод тусган хэрэгжүүлэх, холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлах зорилго бүхий “4DYOUTH-For Developed Youth” уулзалт, арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2023.03.03-2023.04.28-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйлчилгээ үзүүлж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд 2023.04.04-ний өдөр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар Хөдөө аж ахуйн их сургуулийн 58 оюутныг бүртгэж, 31 оюутныг цагийн ажилд зуучилж, 116 оюутныг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр ханган ажиллалаа.
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА
Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд …