Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн хашаанд хүн нас барсан гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд гарсан.
Энэ талаар ХӨСҮТ-өөс “Мэдээллийн сайтуудаар нийтлэгдсэн ДОХ-ын халдвартай 34 настай эмэгтэй эмнэлгийн хашаанд нас баржээ гэх мэдээлэл худал” хэмээн мэдэгдэв.
Тодруулбал, ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан. Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна.
Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …