Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс шинээр мэс заслын тусламж үйлчилгээг өнөөдрөөс явуулж эхлээд байна. Ингэснээр дүүргийн иргэд лавлагаа шатлалын үйлчилгээг харьяа эмнэлгээсээ авах нөхцөл бүрдэж байна.
Мэс засал, гэмтлийн тасагт дараах төрлүүдээр мэс засал хийгдэнэ.
• Ерөнхий мэс засал
• Хэвлийн дурангийн мэс засал
• Бөөр шээсний замын нээлттэй мэс засал
• Бөөр шээсний замын хавдрын мэс засал
• Зүрх судасны мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал
• Гэмтлийн зарим нэр төрлийн мэс засал
• Хэвлийн хөндийн яаралтай мэс засал
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРӨЛХИЙН УЛААН ХООЛОЙ БИТҮҮ ЭМГЭГТЭЙ НЯРАЙД АНХ УДАА ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ
ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолойн битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал …