Социал демократ Монголын залуучуудын холбооныхон “Гэрэлтэх эхлэл” төслийг санаачлан нийслэл болон 21 аймагт эмнэлгийн өрөө тохижуулах ажлыг өрнүүлж байгаа. Эмч сувилагч, эмнэгийн ажилчдад амрах өрөө гаргах, тохижуулах энэхүү ажил Баян-Өлгий, Дундговь аймгуудын Нэгдсэн эмнэлэгт амжилттай хэрэгжсэн бол өнөөдөр Улаанбаатар төмөр замын эмнэлгийн өрөө тохижуулах ажлаа хүлээлгэн өгснөөр үргэлжилж байна. Хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг алтан гарт, цагаан нөмрөгт баатрууд болох эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг ая тухтай болгох “Гэрэлтэх эхлэл” төсөл орон даяар хэрэгжээд явах юм.
Ташрамд хэлэхэд, тус ажлын эхлэл болгож Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн болон эмч, сувилагчийн өрөөг тохижуулж өгч байв.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …