ЭМДEГ-ын удирдлагууд “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа. Уулзалтын эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “ЭМДЕГ 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хөхний хавдар, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн гол нэрийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Эдгээр эмийг орон даяар Новартисийн албан ёсны дистирбьютер 200 гаруй эмийн сангаар тэгш хүртээмжтэй хүргэж байна.” гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудал 2023 онд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтад ЭМДEГ-ын удирдлагууд болон “Новартис Аккесс” компанийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, “Новартис Фарм”-ийн Монгол дахь бүсийн менежер М.Солонго, “Новартис Аккесс”-ийн төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …