“Оддын дайн: Ситийн өш хонзон” киноны дүр болох Энакин Скайуокерын лазер сэлмийг пүрэв гарагт Английн Лондон хотын дуудлага худалдааны “Prop Store” ордонд үнэ хаялцуулж, 135 мянга гурван зуун фунт стерлингээр /179 мянга 500 орчим ам.доллар/ худалджээ.
Энакины сэлэм бол “Оддын дайн” киноны хосгүй эд зүйл юм. Уг киноны баатар Энакин “Ситийн өш хонзон” цувралд уг сэлэмийг олон тулалдаанд ашигладаг.
Лазер сэлмээс гадна Хана Сологийн хүрэм зэрэг “Оддын дайн” кинонд ашигласан өөр эд зүйлүүдийг ч мөн үнэ хаялцуулжээ. Эзэн хааны дайрагч онгоцны дуулгыг дуудлага худалдаагаар 110 мянган фунт стерлингээр худалдаж, орлогыг нь буяны үйлст зарцуулсан байна.
“Оддын дайн: Ситийн өш хонзон” кино нь Америкийн найруулагч Жорж Лукасын 2005 онд бүтээсэн “Оддын дайн” цуврал киноны зургадугаар анги юм.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.