Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд улс төр, худалдаа, эдийн засаг, Засгийн газар хоорондын албан бичиг төдийгүй хүмүүнлэгийн харилцаагаар нягт хамтран ажилласаар өдийг хүрсэн. Гэтэл хоёр талын харилцаанд сэв суулгах зүйлс сүүлийн үед асар хурдацтай өсч байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилж байна.
За тэр БНСУ-д Монголчуудын үйлдэж буй гэмт хэргийн талаар энэ удаад бүр орхиё гэхэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд хүртэл Монголын талаас яагаад асуудал үүсгээд байдаг юм бол. БНСУ хүмүүнлэг, нийгмийн халамж талаасаа өндөр хөгжчихсөн орон. Энэ ч утгаараа нэр бүхий улс оронруу чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хүмүүнлэгийн ажиллагаа их явуулдаг. Гэтэл Монголруу чиглэсэн сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн буцалтгүй тусламж очих ёстой эзэн дээрээ очиж чаддаггүй гэх баримт, фактыг нэг биш хүн хэлж байх юм. Үүнээс болж тус улсын иргэдийн итгэл хөсөрдөхөөс эхлээд хоёр улсын хоорондын харилцаанд хүртэл асуудал үүсч болзошгүйг хаа хаанаа ойлгож л баймаарсан.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Халдварт орчимд байрладаг БНСУ-ын Намяанжү хотын 100 хувийн санхүүжилтээр байгуулагдсан гэх “Намяанжү хотын соёлын төв”-ийг Солонгосын талаас шүүхэд өгөхөөр болоод байгааг тус улсын хэвлэлүүд онцолжээ. Ямар учраас хэрэг явдал ийм дээрээ тулав гэдгийг судлахад, өнөөх л буруу бодлого, буцалтгүй тусламж эзэндээ очдоггүй увайгүй үйлдэл, харилцан үл ойлголцол он удаан жил үргэлжилсэн зэргээс үүдэлтэй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг соёлын төвийг нээсэн цагаасаа БНСУ-ын талаас олсон ашгийг монгол сурагч, оюутнуудын сайн сайхны төлөө, ядуу буурай иргэд, хүүхдүүдэд хандивладаг байжээ. Гэвч уг төвийг хариуцаж байсан монгол ажилчид ажилдаа хайнга хандаж, ажлын явцыг тайлагнахгүй өдийг хүрсэн нь Солонгосын талаас ихэд шүүмжлэл дагуулаад байгаа аж. Тэд уг төвийг хариуцаж буй монгол ажилчдын энэхүү үйлдэл Намяанжү хотын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сонирхуулахад, БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. 2 хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж.
Жич: Монгол Улсын хуулинд гадаад иргэд монголд үйл ажиллагаа явуулахад боломжгүй учир Намяанжү тухайн хотын захиргааны зүгээс монгол иргэдэд БНСУ-ын соёл түүхийг сурталчилах ажлыг хүлээлгэж өгсөн нь энэ. Мөн тус төвийг эзэмших эрх, газрын асуудал одоо ч маргаан дагуулсаар байгаа тул энд дурьдсангүй.
Бидний энэхүү мэдээллийн мөрөөр эргэн сурвалжлах болно. Мөн гадаадын буцалтгүй тусламжууд эзэндээ хүрч чадаж байгаа эсэх дээр ээлжит сурвалжлага мэдээллүүдээ хүргэнэ.
Эх сурвалж:http://m.incheonilbo.com/?mod=news&act=articleView&idxno=812344#06YC
Д.Дуулим
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …
985 Comments
I simply want to tell you that I’m very new to blogs and actually loved you’re blog. Very likely I’m want to bookmark your blog post . You absolutely have amazing posts. Kudos for sharing with us your blog site.
It¡¦s actually a great and useful piece of info. I¡¦m glad that you simply shared this helpful information with us. Please keep us informed like this. Thanks for sharing.