Сумо бөхийн их аварга Асашёорюү нижгэр хурим хийж, “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн бага охин Г.Тамирыг гэргий болгон гэрлэлтээ батлуулж байв. Алдартай хосууд хоёр хүүхдийн аав, ээж болсон ч хуримынхаа 10 жилийн ойг ч тэмдэглэж чадалгүй хоёр тийш болсон байдаг. Алдартай хосуудын салсан шалтгааныг Аса аваргын үеэл дүү болох “Дуулж яваарай хүү минь” хэмээх дуугаараа олонд танигдсан дуучин Ж.Жамсранжав буюу Жамухаас болсон гэлцдэг. Учир нь аваргын эхнэр Тамиртай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь баригдаж нижгэр хуримын эзэд салцгаасан гэгддэг. Дуучин Ж.Жамсранжав Япон улсад очиж ажиллаж амьдарч байхдаа аварга ахаараа тэжээлгэж гэрт нь амьдарч байгаад эхнэр Г.Тамиртай дотно харилцаатай болж байсан нь ил болж байсан аж. Г.Тамирын ээж С.Эрдэнэчимэг нь цагтаа дуучин Н.Гантулгатай нэр холбогдож, хөл алдан гүйж явсан нь олон нийтэд мэдээлэгдэж байсан юм. Харин өнөөдөр аваргын экс эхнэр Г.Тамирын төрсөн өдөр нь тохиож байгааг экс бэр Ч.Мичидмаа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Эх сурвалж: Asu.mn
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …