Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jianыг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас илрүүлж/ГИХГ/, албадан гаргажээ.
Тодруулбал уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд орогнож байсныг ийнхүү илрүүлсэн байна.
БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ.
Түүнд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …