Вашингтон, Бээжин хоёрын хооронд худалдааны дайн дэгдсэн энэ үед Хятадын цахим худалдааны “Алибаба” групп АНУ-д нэг сая ажлын байр бий болгоно гэсэн амлалтаасаа татгалзжээ. Энэ тухай тус компанийн захирал Жэк Ма мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг өнөөдөр иш татан мэдээллээ.
“Энэхүү амлалтыг өгөх урьдчилсан нөхцөл нь Хятад-Америкийн түншлэл, худалдааны зохистой харилцаа байсан. Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байхгүй учраас бидний амлалт биелэх боломжгүй” гэж тэрбээр Ханжоу хотод болсон “Алибаба”компанийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Жэк Ма-гийн үзэж байгаагаар, Вашингтон, Бээжингийн хооронд дэгдсэн худалдааны дайн 20 жил сунжирч магадгүй аж.
Өнгөрсөн оны 1 дүгээр сард тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах үеэрээ “одоо байгаа онлайн талбаруудаа ашиглан Хятад болон Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь Америкийн бизнес эрхлэгчдэд тусалснаар ойрын 5 жилийн хугацаанд АНУ-д нэг сая ажлын байр бий болгоход” чиглэсэн “Алибаба” компанийн төлөвлөгөөг танилцуулж байжээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
694 Comments
I simply want to tell you that I’m beginner to blogs and honestly liked your web blog. Likely I’m likely to bookmark your site . You amazingly have perfect posts. Thanks for sharing your web-site.
I am very happy to read this. This is the type of manual that needs to be given and not the accidental misinformation that’s at the other blogs. Appreciate your sharing this greatest doc.