Арав орчим жилийн өмнө өнөөдрийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай унтаж байсан гэгддэг порно киноны жүжигчин Сторми Даниэлз “Full Disclosure” нэртэй номоо ирэх сарын 2-нд худалдаанд гаргахаар болсон.
Уг номонд нь Трамп, Даниэлз нарын дотно харилцааны талаар илэн далангүй бичсэн гэнэ. Тэгвэл Британий Гуардиан сонин энэхүү номын нэг хувийг худалдаанд гарахаас нь өмнө олж авснаар зарим сонин хачин мэдээллийг ил болгожээ.
Тухайлбал Даниэлз Трамптай унтсан тохиолдлоо “Миний амьдралдаа үзсэн хамгийн сэтгэл хөдлөл багатай, уйтгартай сэкс байсан. Гэхдээ тэр үүнтэй санал нийлэхгүй нь тодорхой” гэж бичсэн байна.
Мөн жүжигчин эмэгтэй Трампын бэлэг эрхтнийг маш том мөөг шиг хэлбэртэй гэж тодорхойлоод видео тоглоомны баатар Марио Карттай зүйрлэжээ.
Дональд Трамп Сторми Даниэлзын “амыг барих”-ын тулд сонгуулийн өмнөхөн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан $130,000-ыг төлсөн гэдэг.
Тэд 2006 онд Лэйк Тахойд болсон алдартнуудын гольфийн тэмцээний үеэр танилцаж, хэсэг хугацаанд дотно харилцаатай байсныг Даниэлз баталдаг юм.
Тухайн үед Трампын эхнэр Меланиа хүү Бэрроноо төрүүлээд байжээ.
Гуардианы нийтлэлийн дараа Даниэлзын өмгөөлөгч Майкл Авенатти твиттер хуудсандаа “Энэ номны хамгийн гол агуулга нь Трамптай хийсэн түүний сэкс биш. Харин эрх мэдэлтнүүдээс айлгүй үнэнийг хэлж чадсан орчин үеийн эмэгтэй хүний амьдралын түүх юм. Би өөрийн найз, бас үйлчлүүлэгчээрээ бахархаж байна” хэмээн бичжээ.
Эх сурвалж: The Guardian
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …