ХААН банкны харилцагчдын мэдээллийг хуулбарлах, интернэт банкны нууц үгийг мэдэх, мөнгө угаах зорилгоор банкны нэрийн өмнөөс хуурамч и-мэйл иргэд болон байгууллагууд руу илгээж буй тохиолдлууд гарсаар байгааг бид өмнө сэрэмжлүүлсэн. Иймд хуурамч и-мэйлээс сэргийлэхийг Хаан банкнаас иргэдэд анхааруулж байна.
Тус банкнаас хуурамч и-мэйлд орсон холбоосыг хаалган шуурхай арга хэмжээ авсан ч энэ төрлийн хуурамч и-мэйл болон холбоос таны хувийн болон байгууллагын и-мэйл хаягт ирсэн тохиолдолд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Хаан банкнаас интернэт орчинд харилцагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах, сэрэмжлүүлэх үүднээс дараах анхааруулгыг хүргэв. Үүнд:
- Аливаа банк харилцагчаас хувийн мэдээлэл, нууц үгээ шинэчлэх, мэдээллээ илгээх хүсэлтийг и-мэйл хаягаар хэзээ ч асуудаггүй болохыг анхаарна уу.
- Хуурамч и-мэйлд хариу илгээх, ирсэн холбоос дээр дарах, хавсралт файлыг нээх, өөрийн хувийн мэдээллээ оруулахгүй байхыг анхаарна уу
- Хуурамч и-мэйл илгээсэн этгээдийн нэр, хаяг сэжигтэй байгаа эсэхэд анхаарна уу.
- Хуурамч и-мэйл нь ямар ч хэл дээр бичигдсэн байж болох ба зөв бичгийн дүрмийн болон утгын алдаатай байдаг тул анхаарна уу.
- Хуурамч и-мэйлд агуулагдаж буй холбоосон дээр хулганаа аваачихад тухайн харилцагч байгууллагын албан ёсны хаяг биш сэжигтэй хаяг харагддагийг анхаарна уу
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА
Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд …
813 Comments
I just want to say I’m new to blogging and site-building and truly loved you’re page. Almost certainly I’m likely to bookmark your website . You amazingly come with remarkable posts. Kudos for sharing with us your web site.
Hmm it appears like your website ate my first comment (it was extremely long) so I guess I’ll just sum it up what I had written and say, I’m thoroughly enjoying your blog. I as well am an aspiring blog blogger but I’m still new to the whole thing. Do you have any helpful hints for rookie blog writers? I’d genuinely appreciate it.