Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлж 80 хувьд нь олгох тухай шийдвэр гаргасан. Ингэснээр 200 гаруй мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд нь олгохдоо 2017 оны дөрөвдүгээр сараас хойш явагдаж буй Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг үндэслэн олгох юм байна. Иймд иргэдийн зүгээс нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах, өөрийн сонгосон арилжааны банкинд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж.
Харин шинээр төрсөн хүүхэд болон өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй айл өрх харъяа газрынхаа баг, хороонд хандан өргөдөл гаргаж, судалгаанд хамрагдаж, өрхийн амьжиргааны босго оноогоо тогтоолгож, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой эсэхээ мэдэж болох юм байна.
You might also like
More from Нийгэм
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН V ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих …
1XBET НЭГДСЭН УАШТ-Д ОРОЛЦСОН ХОЛБОО БҮРТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани …
1 Comment
749018 556542Its outstanding as your other posts : D, regards for posting . 805076