Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа.
Тэгвэл Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорьж, Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохироо хийсэн гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна. Тодруулбал, С.Баярын суллах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Харин тус мэдээлэлд УИХ-ын дарга М.Энхболд “Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү” хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
Ш.АДЬШАА: “МoЭнКо” ХХК-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ӨМНӨ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …
4 Comments
221767 444310Naturally I like your web-site, even so you want to check the spelling on several of your posts. Numerous of them are rife with spelling difficulties and I find it extremely silly to inform you. On the other hand I will surely come once more once again! 618353
139747 839732Yay google is my world beater assisted me to uncover this fantastic web internet site ! . 917092