Мексик улс энэ онд 41 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа тухай тус улсын аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадрид лхагва гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Энэ онд түүхэнд байгаагүй хамгийн олон тооны жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа ба энэ нь эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Өнгөрсөн онд гадаадын 39.3 сая жуулчин манай улсад ирсэн нь хамгийн олон жуулчин татсан дэлхийн зургаа дахь улс болох боломж бүрдүүлсэн билээ” гэж тус улсын аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд тус улсыг сонгон аялах жуулчдын тоо огцом өссөн бөгөөд энэ онд төлөвлөөд буй жуулчдын тоо нь 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна. Уг үзүүлэлт нь тогтмол өссөөр байвал хэдхэн жилийн дараа Мексикийн аялал жуулчлалын салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг эзлэх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд тус улсын аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадрид “Манай улс энэ онд хамгийн олон жуулчин татсан дэлхийн тав дахь улс болно хэмээн найдаж байна” хэмээн тэмдэглээд Мексик орноор аялсан гадаадын жуулчдад талархал илэрхийлж байжээ.
More from Enter Travel
10 давхар байшингуудыг холбосон усан сан байгуулжээ
Их Британийн нийслэл Лондон хотын "Embassy Gardens" хотхонд 10 давхар байшингуудыг холбосон усан санг байгуулжээ. 25 метрийн урттай "The Sky Pool" …
Олны танил эрхмүүдийн бага нас /Фото/
Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” …
“Sennheiser”-ийн Монгол дахь албан ёсны нүүр царай нь дуучин Поп дива С.Наран /СТА/
“Sennheiser Group” нь ХБНГУ-ын Ганновер хотын ойролцоох Времарк хотод байрладаг, микрофон, чихэвч, утасгүй дамжуулах систем үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч компанийн нэг …
1 Comment
371147 819597You could certainly see your expertise within the work you write. 344904