11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 байгууллагын тусгай зориулалтын давс бодис цацагч 6 машин, давс бодис цацагч тусгай 6 төхөөрөмж, 2 автогрейдр, 1 универсаль трактор нийт 15 тоног төхөөрөмж, механизмын хүчин чадалтайгаар зам талбайн 168 үйлчлэгч ажиллаж байна.
Мөн явган зам, автозамын нуухыг шүүрдэж, халтиргаа гулгаа үүссэн авто замуудад 26 тн давс, 40 тн бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллагад 695,3 тн давс, 420,8 тн бодисны нөөцтэй байна.
Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага 3,618,580 /гурван сая зургаан зуун арван найман мянга таван зуун наян/ м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, авто замын нуух халтиргаа гулгааг хариуцан ажиллаж байна.
More from Уул уурхай
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн …
УЛСЫН ХЭМЖЭЭНД “АНЗААР” АЯНЫГ ХААЖ, ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
“Анзаар аян”-г Монгол Улсын хэмжээнд 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж тус аяны хаалтын арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын …