Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж ЭМ-ын сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн 60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг. Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэв.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл 6 бүлэгтэй бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо; Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, салбар дундын хамтын ажиллагаа; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.
Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах хууль одоог хүртэл байхгүй байна.
Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц, жилд дунджаар 200 орчим бэлтгэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажиллагсдын 1.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц хангалтгүй.
2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг харуулж байна.
Судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо байдаг.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад ердөө 6.0 хувийг зарцуулдаг бөгөөд зардлын дийлэнхийг олон улсын зээл тусламж эзэлдэг.
Өнөөгийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, ангилал, стандарт, норматив, жишиг тооцоолол байхгүйгээс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөлд өртөг зардлын тооцоо тодорхойгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …