Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн 44 дэх удаагийн эрдмийн чуулган “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор өнөөдөр /2022.10.29/ зохион байгуулагдаж байна. Тус хуралд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Буянтогтох, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн хоёр жилийн хугацаанд олон зүйл хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсэний дотор анагаах ухааны салбарт өөрчлөлт нилээдгүй гарлаа. Бид ч энэ хугацаанд өөрсдийн мэдлэг, туршлагад суурилсан судалгааны ажил, эрдэм шинжилгээний туршилтуудыг хийж, үр дүнг нь хүртсэн.
УХТЭ нь сүүлийн жилүүдэд бүхий л чиглэлдээ өргөжин тэлж, үйл ажиллагаа эрчимжиж буй бөгөөд хүний нөөцийн хувьд ч мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Үүний илэрхийлэл бол өнөөдрийн эрдмийн чуулганд оролцож буй эмч нарын судалгаа, бүтээл, тохиолдлын чанар, цар хүрээ олон улсын түвшинд хүрч өрсөлдөх хэмжээний болсон байгаа нь манай эмнэлгийн бахархал гэж хэлмээр санагдаж байна” гэдгийг онцлон хэлээд бидний туршлагыг хамтран суралцахаар ирсэн хамтын ажиллагаатай орнуудын эрдэмтэд мөн зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн эмнэлгийн удирдлагад талархаж байгаагаа илэрхийлэв.
Энэхүү хуралд БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн гурван эрдэмтдээс гадна тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд нийт 32 аман илтгэл, ханын 19 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулах юм.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүн нь дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлсэн, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх бодлого, менежентийг тодорхойлсон, эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээнд туршлага солилцох зэрэг онол практик хосолсон үр өгөөжтэй болж байна.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …