Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн билээ. Тэрээр Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм.
30 жилийн тэртээ, 1989 оны Ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ 25 настайдаа хоёр дахиа түрүүлж, Улсын Аварга цол хүртэж байсан билээ. Цагийг эзэлсэн Их Аваргын төрсөн нутгаас ийн 30 жилийн дараа Улсын Аварга цолтон төрж буй юм.
Тэгвэл өнөөдөр /2019.7.13/ Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу Аварга Э.Оюунболдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө. Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан Аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя.
Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" хэмээв. Дашрамд дурдахад Улсын залуу Аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш ОХУ-д тусгайлсан бэлтгэл хийсэн байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
756 Comments
huue huzuugui psda naadmaar haragdsanuu???
I simply want to mention I am newbie to weblog and absolutely liked you’re web site. Likely I’m likely to bookmark your site . You actually have great writings. Thanks a lot for sharing with us your blog.