Америк улсын ерөнхийлөгч Доналд Трамп нь өнөөдөр буюу 4-р сарын 24-ний өдөр Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жак Дорсэйтэй сошиал ертөнцийн талаар ярилцахаар түүнийг цагаан ордонд хүлээн авч уулзлаа.
Товчхондоо тэд Америк улсын 2020 оны сонгуулиас өмнө цахим ертөнцийн эрүүл байдлыг дэмжих талаар зөвшилцсөн байна.
Өмнө нь Трамп Твиттер хэрэгслийг өөрийнх нь эсрэг дэндүү харгис бас гадуурхах үзлийг өсгөдөг хэмээн буруутгаж байсан. Учир нь Твиттер Америк улсад буй иргэдийн санал бодлоо илэрхийлэх гол хэрэгсэл болдог.
Трамп өөрийнхөө Твиттертээ Жак Дорсэйгийн зургийг Овал зааланд уулзаж буйгаар оруулан, “сайхан уулзалт” боллоо хэмээн үзэж “Твиттерийн талаар маш олон сэдвийн тухай ярилцлаа, дэлхийн түвшинд ч мөн адил” гэж цохон бичжээ.
Жак Дорсэй өөрийнхөө твиттерт Трампд талархан хариу бичсэн байна:
“Твиттер нь олон нийтийн харилцааны хэрэгсэл болж үйлчилдэг, иймээс бид твиттерийг илүү ‘эрүүл’ болон иргэнд ээлтэй болгохоор зорьж байна”.
Трампын твиттерт тухайн харилцааны хэрэгсэл нь хууль зүйн үүднээс доголдолтой хэмээн үзсэн хоёр мэдэгдэл давтан гарсны дараа тухайн өдөртөө энэхүү уулзалт болжээ.
Тэрээр, “твиттер намайг улс төрч гэдгээр минь гадуурхаж байна” гэсэн ба энэ нь өөрийнх нь дагагчдын тоог хязгааралсантай холбоотой хэмээн үзэж байлаа.
Доналд Трамп нь өөрийн гэсэн 60 сая твиттер дагагчтай улс төрч юм.
Тэрээр сүүлийн хугацаанд өөрийнхөө твиттерээр дамжуулж өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчид, улс төрчид болон гадаадын улсуудтай тэмцэх зорилгоор ашиглаж байгаа.
Эх сурвалж: bbc.co.uk
More from Мэдээ
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
881 Comments
I simply want to mention I am just new to blogging and site-building and really savored you’re web-site. Likely I’m planning to bookmark your blog . You amazingly come with outstanding articles. Appreciate it for sharing with us your website page.
I am constantly browsing online for articles that can aid me. Thank you!