Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв. “Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
602651 726037appreciate the effort you put into acquiring us this info 138397