Нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан, Капитал банкаар өчигдрөөс /2019.01.23/ олгож эхэлсэн. Харин хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2019.01.24/ олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Тэгвэл нийгмийн халамжийн мөнгөний санхүүжилт банкуудад орсон эсэх талаар дээрх гурван банкнаас лавлалаа. 11.30 цагийн байдлаар "Хаан" банканд нийгмийн халамжийн санхүүжилт орсон бол хүүхдийн мөнгөний санхүүжилт хараахан ороогүй байна
Харин "Төрийн банк"-ны Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэг дахь салбарын хүүхдийн мөнгөний санхүүжилт оржээ. Үлдсэн дүүргийн хүүхдийн мөнгөний санхүүжилт үдээс хойш болон маргааш хийгдэх аж.
"Капитал" банкны нийгмийн халамжийн санхүүжилт бүх дүүргүүдэд олгогдоогүй бол хүүхдийн мөнгөний олголт мөн адил эхлээгүй гэх мэдээллийг өгсөн юм.

Төстэй мэдээллүүд: Нийгэм
Түлш ачиж явсан машин унаж, зургаан тонн түлш асгарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн "Чингисийн хаалга" гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж …
Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Н.Батсууриар долоо давж, улсын арслан Ц.Содномдорж, улсын аварга С.Мөнхбатаар долоо …
Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан МАН-аас шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээг энэ сарын 2-ны өдөр зохион …