УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг ил болгосон билээ.
Харин прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч парламент хүлээж аваагүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй гэдгээ мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан чуулганаар “Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй.
Харин 2018 оны гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандаж, нүүрсний асуудлыг ил болгосон. Түүнээс хойш бараг жилийн хугацаа өнгөрлөө. Ямар ч ахиц гараагүй байна. Гэхдээ М.Энх-Амгалан прокурор хэргийг шалгаж байгаа гэж хэллээ.
Үнэндээ нүүрсний хулгайчид тодорхой хэмжээнд хүнд арга хэмжээ авч чаддаг юм байна. Анх нөлөө бүхий албан тушаалтан нүүрсний хулгайчдын 243 тэрбум төгрөгийг босгож тавьсан. Ингэснээрээ зургаан сар хоригдож, эцэст нь хэргийг нь цагаатгасан байдаг.
Дараа нь 2013 онд дахин шалгасан юм билээ. Шалгалтын явцад 379 мянган тонн нүүрс буюу 3758 машиныг хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасныг нь тогтоосон. Энэ хэргийг бас л хэрэгсэхгүй болгосон. Харин үүнийг шалгасан нөлөө бүхий албан тушаалтан 2.5 жил авч, саяхан суллагдсан байна. Тэд надад хэлэхдээ, “Та их л буруу зүйлээр оролдож байна даа. Таныг яаж, ийж байгаад цааш нь явуулчих улс шүү” гэж хэлсэн” гэх тайлбарыг өгсөн билээ.
Харин олон нийтийн дунд хоёр хуваагдаад удаж байгаа эрх баригч намын “бүдүүн” бүлгийг албан тушаал, эрх мэдлийн төлөө төрийн түшээдээ “барьцаалж”, хуулийн байгууллагыг “хөдөлгөж” байна гэх явган яриа гарах болжээ.
Үнэхээр ч “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бус аргаар зээл авсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татсан нь эрхэм гишүүний амыг таглах, цаашлаад “Эрдэнэс тавантолгой”-гоос хулгайлагдсан их хэмжээний нүүрсний хэргийг нуун дарах гэсэн оролдого байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Л.Энхболдын гөжүүд занг дарахын тулд хуулийн байгууллагыг “хөдөлгөж” яллагдагчаар татаж сануулга өгсөн ч байж мэдэх юм.
Enter.mn
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
Ш.АДЬШАА: “МoЭнКо” ХХК-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ӨМНӨ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …