МИАТ ТӨХК-иас үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах “MIAT EXCURSION” аяллыг зохион байгуулсан. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Өнгөрсөн онд хэчнээн удаагийн нислэг үйлдсэн бэ?
-Өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэсэн. Үүнийг 2017 оны зорчигч тээвэртэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт. Ирэх онд 760 мянган зорчигч тээвэрлэнэ гэж төлөвлөж байна.
-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор зардал хэр нэмэгдэхээр байгаа вэ?
-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор зардал өснө. Гэхдээ зардал өслөө гээд зорчигчийн тизний тарифийн үнэ нэмэхгүй. Буух боломжтой хэлбэрээр төлөвлөгөө зохиосон. Компани зардлаа зөв зохистой хэмнэж, зорчигчийн тизний үнэ нэмэхгүй байдлаар төлөвлөсөн байгаа. Зорчигчийн тоо, нислэгийн чиглэл нэмэгдэнэ гэдэг утгаар зардал өснө. Зардал өсч байж, зах зээлд өрсөлдөх юм. Нийт зардал 10 гаруй хувиар өсөж байгаа. Нисгэгчдээ зөөх, газрын үйлчилгээний зардал, буулт, хөөрөлтийн хураамж зэрэг олон зардал огцом нэмэгдэж байгаа юм. Эргүүлээд бид хэмнэж болох зардлуудаа танаснаар хэвийн төвшиндөө барих боломжтой харагдаж байгаа. Удахгүй ирэх гурван жилийн төсвийн таамаг, таван жилийн төлөвлөгөө гарна.
-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор гурван сая зорчигч хүлээн авах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-МИАТ компани зорчигчдынхоо тоог жилд 10 хувиар өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал саяхан 1.4 сая дахь зорчигчоо хүлээн авсан. Үүнээс 717,000 нь МИАТ-ийн тээвэрлэсэн зорчигч байгаа. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор тэр хэмжээний зорчигч хүлээн авах боломжтой.
-Энэ жил түрээслэх хоёр онгоц шинэ үү. Одоо түрээслэж байгаа онгоцны ашиглалтын хугацааг асуудалтай гэсэн шүүмжлэл байна?
-Энэ онд шинээр В737-MAX8 түрээсийн хоёр онгоцыг хүлээж авна. Тодорхой хэмжээний урьдчилгаа байршуулж, сарын түрээс төлөөд явна. 2012 онд хийсэн гэрээний дагуу орж ирж байгаа онгоц. Мөн түрээсийн хугацаа дуусч байгаа онгоцонд ямар нэг асуудал байхгүй. Аливаа асуудалтай онгоц агаарт хөөрдөгггүй. Агаарт хөөрөхөөс нь өмнө бүх төрлийн үзлэг үйлчилгээг хийдэг.
-Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газартаа ихэвчлэн аль улсын онгоцыг авч байна. Энэ жил хэчнээн онгоцны засвар үйлчилгээг хийхээр байна вэ?
-Манай агаарын хөлгийн үйлчилгээний газар нийтдээ 60 гаруй онгоцонд үзлэг хийсэн байна. Өөрийн үйлчилгээнээс гадна бусад захиалгат онгоцны болон гаднын онгоцны үзлэгийг хийдэг. Ирэх жил 20 гаруй онгоц авна. Ихэвчлэн Солонгос, Тайван, Оросийн авиа компаниудын онгоцонд үйлчилгээ үзүүлдэг. Одоо Хятадын авиа компаниудаас авах төлөвлөгөөтэй байна. Манай компани зорчигчийн тоог 10 хувиар өсгөнө гэж төлөвлөсөн.
-Танай компани энэ жил шинээр гурван чиглэлд шууд нислэг үйлдэнэ гэж байсан. Аль улсын ямар хот руу шууд нисэх юм бэ?
-МИАТ компани зорчигч бүртгэлийн чиглэлээр хамгийн сүүлийн стандартад нийцсэн үйл ажиллагааг явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2019 онд шинээр чиглэлд нислэг үйлдэнэ. Зуны нислэгийн хуваарьтаа Японы Осока, Хятадын Шанхай, Гуанжу руу нислэг хийнэ.
-Шатахууны үнэтэй холбоотой тийзний үнэд өөрчлөлт гарах уу. Ер нь МИАТ-ийн шатахууны хэрэглээ ямар байдаг вэ. Хаанаас шатахуунаа хангаж байна вэ?
-Манай компани онгоцнуудаа гадаад, дотоодоос цэнэглэдэг. Нарийн тоо хэлбэл, 2018 оны төлөвлөгөөгөөр 13,700 тонн шатахуун дотоодоосоо цэнэглэх байсан бол бид 17,000 орчим тонныг авсан байгаа. Энэ нь нийт авсан шатахууны 30 хувь юм. Бид шатахууныхаа 70 хувийг нь гадаадаас авч байна.
Шатахууны зардал компанийн нийт зардлын 23-25 хувийг эзэлдэг. Төгрөгийн ханш, түүхий эдийн үнээс хамаараад шатахууны зардал төлөвлөснөөс өсөх, буурах хэлбэлзэлтэй байдаг. 2017 онтой харьцуулахад 2018 он таагүй үе таарсан. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөнөөс зардал нэмэгдсэн. Гэхдээ шатахууны үнийн өөрчлөлт тийзний үнэд огцом нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулж байгаа.
-МИАТ компанийн хувьчлал юу болсон бэ?
-Засгийн газраас МИАТ-ийн хувьчлалыг нээлттэй хийхээр саналаа УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ дээр хүлээгдэж байгаа гэж ойлгож байна.
-Казахстаны агаарын тээврийн компани Монголд орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ чиглэлд МИАТ нислэг үйлдэх үү?
-Манай компанийн хувьд Казахстан руу нисэх төлөвлөгөө хийгээгүй. Бидний тооцоогоор долоо хоногт энэ чиглэлд тогтмол нислэг үйлдэх хэмжээнд хүрээгүй байгаа. Бусад агаарын тээврийнхэн ИНЕГ-тай хийсэн уулзалтаар Казахстаны компани нисэхээр болж байгаа. Эхний ээлжинд бид ажиглаж, өөрийн боломж, судалгаанд тулгуурлан шийдвэрээ гаргана.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
106883 412691When I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now every time a remark is added I get four emails with exactly the same comment. Is there any approach youll be able to remove me from that service? Thanks! 980498