Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас урд шөнө баривчилжээ.
Тэрээр 2007-2013 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан юм. Энэ хугацаанд Өмнөд Африкийн Стандарт банканд зээлийн баталгаа гаргаж өгсөн хэрэг болсон юм. Харин Ч.Ганзориг өнөөг хүртэл “Би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан” гэж мэдэгдэж байв.
Энэ оны гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ Ч.Ганзориг
“Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр" гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрлээ.
Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу егөхдөө “Стандарт” банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа.
Улс орныхоо болон “Эрдэнэт”-ийн 6,000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясын илэрхийлэл олж байгаа “Эрдэнэт”-ийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ч учир өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлчих вий гэх болгоомжлолын улмаас хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж байгаагүй. Олон нийтэд ч аливаа нэг тайлбар сэлт хийж байгаагүй.
Энэ удаа олон нийтэд хандахаас аргагүй болгож буй гол зүйл бол Монгол Улсын Засгийн газар Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр”-т Өмнөд Африкийн “Стандарт” банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах, өдөр, өдрөөр тооцогдож байгаа хүүг зогсоох үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл егсөнтэй холбоотой.
Хэдийгээр асуудал амаргүй байгаа, хараат бус Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй. Учир нь олон улсын конвенцээр өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно. Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтээгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна.
Шалгуулж, элдэв байдлаар хэлүүлж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ түвэгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.
Одоогоор олон нийтэд дараах зүйлийг хэлье. Эцсийн дүндээ “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг" нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт үйлдвэр” олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна.
Миний бие “Стандарт” банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно.
Хэрэв асуудлыг улстөржүүлэлгүй, ажил хариуцсан эрх бүхий байгууллагууд Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” конвенцийн дагуу “Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр’’-ийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм билээ. Энэ талаар ч холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн.
Энэ далимд саяхан Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу егөхдөө “Стандарт” банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа. Тэдгээр шилжүүлэг “Жаст’’-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя. Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой” гэсэн юм.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
369120 662181Great post, I conceive weblog owners need to acquire a good deal from this web blog its real user pleasant. 209564
605499 538731Im not that much of a internet reader to be honest but your blogs truly good, maintain it up! Ill go ahead and bookmark your site to come back within the future. All of the finest 931664