#УТААГҮЙ олон нийтийн аяныг АНУ-ын ЭСЯ нийгмийн сүлжээнд эхлүүлж байна
Хоёрдугаар сарын 27-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд #УТААГҮЙ олон нийтийн аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааныхор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагатайгаар эхлүүлж байна. Тус аяны нэн чухал зорилт нь иргэдийг #УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж буй арга хэмжээнд ажил хэрэг болохуйц санал санаачлагыг дэвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлэг, иргэдтэй нэгдэж, хэрэгжүүлж буй төсөлхөтөлбөрүүдэд нь өөрт байгаа бололцоогоор дэмжихийг уриалахад оршино.
Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм. Аяны талаарх бүхий л мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-тай paspress@usembassy.mn и-мэйл хаягаар холбогдож, аяны талаар сонирхсон мэдээллээ тодруулах боломжтой.
More from Америк
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар, АНУ-ын Калифорни мужийн Авто тээврийн газар (DMV)-тай хамтран ажилласны үр …
АНУ-аас Монгол улсад суух элчин сайдад Майкел С.Клечскийн нэрийг дэвшүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтаа танилцуулжээ.Эдгээрийн дунд АНУ-аас Монгол улсад суух Онцгой …
Монгол, АНУ, Япон улсын хамтарсан мэдэгдэл
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. …
4 Comments
744174 252909Respect to internet site author , some excellent selective data . 573767
176771 898119Music began playing anytime I opened this web site, so irritating! 597281