Булганы байтугай Монголын бахархал болсон залуусын нэг өсөх идэр начин Э.Энхбаты нас барж, Олимпын аварга Н.Түвшинбаяр ялтан болох үед орон байраар хангаж явсан С.Гал-Эрдэнэ одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөж явна.
Тухайн аймшигт хэрэг гарах үед С.Гал-Эрдэнэ хамт архи ууж байсан, гэрч, хохирогчоор тогтоогдон шүүхэд мэдүүлэг тайлбар өгөөд л өөрөө цэвэрхэн мултарсан. Тэгвэл С.Гал-Эрдэнэ ганц тэр хэрэгт ч биш өөр хэргүүдэд ч холбогдсон хэрнээ авлигаар зохицуулаад, өөрөө бултчихдаг гэдэг нь өөр хэргээр бас ил болсон.
Тодруулбал, С.Гал-Эрдэнэ 2023 оны долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулсан байгаа юм. Тухайн үедээ оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Ж-д хахууль өгч хэргээ хаалгахаар ханджээ.
Ингээд цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь дансруу хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байна. Үүнээс нь болоод цагдаагийн ахлах дэслэгч О.Ж нь ажлаасаа халагдаж, бүр АТГ-т газарт шалгагдан шүүхээр хэргээ эцэслүүлсэн. Харин С.Гал-Эрдэнэ нь бас л гэм зүй царайлаад Булган даяар нэр дэвшихдээ дэмжүүлэх нүхээ “малтаад” явж байна.
Уг нь С.Гал-Эрдэнийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм. Ингээд ч зогсохгүй УИХ-д нэр дэвших эрхгүй болох байлаа. Тэр ингэж л гэмт үйлдлүүдээ нуун дарагдуулж булганчуудыг хуурч мэхэлж явна. Нутгийн алдарт бөхчүүдийнхээ мууг үзэж, мөрөөрөө явсан цагдааг хөлдөө чирч яваа С.Гал-Эрдэнэ чинь эгээ л бадарчин явсан газар балагтай гэдэг шиг хуулийг мөнгөөр зодож, гууль болгодог хүн гэдэг нь танигдаж байна шүү.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …