Автомашины торгуулийг 50 хувиар хөнгөрүүлнэ, эсхүл 50 хувиар нэмнэ гэх шийдвэр нийгэмд, олон нийтийн дунд ойлгомжгүй байдал үүсгээд байна. Үүнийг аль болох энгийнээр тайлбарлан хүргэхийг зорилоо.
НЭГДҮГЭЭРТ: “Торгуулийг 50 хувиар хөнгөрүүлнэ” гэдэг нь таны хэдэн жилийн өмнө төлөөгүй орхисон, хуримтлуулсан торгуулийг хөнгөрүүлэх тухай ойлголт огт биш юм. Өөрөөр хэлбэл автомашины жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцдог. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Тэгэхээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх нэг ч торгуулийг хөнгөлөхгүй гэж ойлгох хэрэгтэй.
Зөрчлийн тухай хуульд ямар өөрчлөлт орсон бэ гэвэл, торгох шийтгэлийг хөнгөрүүлэх заалт оржээ. Тодруулбал, зөвхөн жолооч ч гэлтгүй аливаа “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг ТАВИН ХУВИАР хөнгөрүүлнэ” гэжээ.
Жишээ татъя. Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгодог. Энэ зөрчлийг баталгаажуулсан торгуулийн мэдэгдэх хуудас гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Хэрэв та энэ 50 мянган төгрөгийн торгуулийг 15 хоногийн дотор төлбөл 50 хувь хөнгөрөх бөгөөд та 25 мянган төгрөг төлөхөд л болох нь.
ХОЁРДУГААРТ: Зөрчлийн тухай хуульд орсон өөр нэг өөрчлөлт нь торгуулийн шийтгэлийг хүндрүүлэх заалт юм. Өөрөөр хэлбэл, та урсгал сөрсний 50 мянган төгрөгийн торгуулиа 15 хоногийн доторх төлөхгүй бол энэ мөнгө 50 хувиар нэмэгдэж, та 75 мянган төгрөгийн торгууль төлөх нь ээ. Ингээд 75 мянган төгрөгөө ч төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар болжээ.
Мөн төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах аж. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах үйлчилгээг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлах юм байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …