БНСУ-д хууль бусаар оршин суудаг 25 настай “А” нь шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэгчийнхээ биед халдаж, цагдаад баригдсан талаар тус улсын KBS телевиз мэдээлжээ.
Тодруулбал, Гванжү хотын Чипён-дунд байрлах шөнийн цэнгээний газарт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өглөөний 04:30 цагийн орчимд хажуудаа сууж байсан үйлчлүүлэгчийнхээ биед халдсан хэргээр Гванжү хотын цагдаагийн газар баривчлагдан шалгагдаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын үр дүнд тус газарт үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчтэй мөргөлдсөний улмаас н.А нь хүзүүний зүүлтнээс нь татаад түлхсэн нь тогтоогдсон байна.
Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц А-г Цагаачлалын албанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …