Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны байрны гадна “Сэжиг бүхий хүмүүс байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шуурхай шалгахад 21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан. Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ ухамсарлан, сэжигтэй хүн, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …