Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол эрс нэмэгдсэн байна.
Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал:
- Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 01-ний өдөр67)
- Цана чарга (30-ны өдөр 6, 31-ний өдөр 9, 01-ний өдөр 111)
- Осголт хөдлөлтийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …