Цахим орчинд Ерөнхийлөгчийн шинэ жилийн баярын мэндчилгээнд хариу үйлдэл үзүүлэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгожээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ний 23 цаг 55 минутаас эхлэн Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг. Харин уг мэндчилгээ, дүрс бичлэгийн хариуд “дунд хуруу” гарган цахим орчинд нийтэлсэн гурван иргэнийг торгосон байна. Энэ асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-аас, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд Иргэн бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй байх, олон нийтийн аюулгүй байдал нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ бол иргэний үүрэг. Дээрх үүргээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль зүйн зохицуулалттай.
Мөн Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, түүний баталгаа нотолгоог зааж өгсөн байдаг. 30 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн гэж заасан байдаг. Мөн 36 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн байгаа. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө, унаа халдашгүй байх эрхтэй гэж заасан байгаа.
Иргэд маань цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ хуульд заасны дагуу бусдын нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж байхыг сануулж байна. Ерөнхийлөгчийн асуудлаар нийт гурван иргэнийг торгосон. Бусад иргэдийн хувьд нийтэлсэн пост мэдээллийг нь устгуулахаар зөвлөж анхааруулсан” гэлээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …