Олны хайр хүндлэлийг хүлээсэн авьяаслаг уран бүтээлчдээс бүрдсэн “U Film” нэгдлийн “Single Ladies” кино 10 жилийн ойгоо тохиолдуулан үзэгчдэдээ зориулж “Special” ангиа гаргасан.
Ташрамд дурдахад, 2022 оны байдлаар монголын кино театрын зах зээл дээр үзэгчдийн тоогоор тэргүүлүүлсэн топ 10 кинонд “Single Ladies 4”, “Single Ladies 3”, “Single Ladies 2” багтсан байдаг. Ингээд 10 жилийн түүхийг өгүүлсэн тус кино “Сүйт бүсгүй” гэх цоо шинэ нэртэйгээр дахин гарч ирлээ.
Эхний ангиасаа л гол дүр хэнтэй суух, ямар хүнтэй суух вэ? гэдэг таамаг хэвээр байсан. Тэгвэл “Special” ангидаа ганц бие бүсгүй маань “Сүйт бүсгүй” болон эргэн ирнэ. Түүний сүйт хархүү хэн гээч? Нэгдүгээр бүлэгт Г.Ундармаагийн захирлын дүрд тоглосон П.Эрдэнэзаан. Магадгүй ийм төгсгөл нь үзэгчдийн хүлээлтийг биелүүлж өгөв.
Г.Ундармаа: П.Эрдэнэзааныг хараад л баймаар санагддаг байсан
Тэрбээр, “Зиак энэ залуу СУИС- ын дээд ангийнх. Өндөр биетэй, алаг нүдтэй, царайлаг ,өргөн цээжтэй хараад л баймаар санагддаг байсан. Крашилдаг байсан гэхүүдээ10 жилийн өмнө анх “Single ladies” кинонд захирлын дүрд хамт тоглож эхэлсэн.
Хамтарч ажиллахад үнэхээр амар. Найзыгаа бас их дэмждэг. “Single ladies 4” дээр Хөдөө 60 хоног зурагтай байхад бүх зүйл сайхан байхгүй цаг хугацаа тохирсоноосоо олон өдрөөр сунаж хүнд асуудлууд гарч байхад “Зүгээрээ найзаа надад санаа зоволтгүй би дараагийн ажлаа зохицуулсан. Тийм болохоор тайван байж зураг авалтандаа л анхаараарай” гэж хэлээд багийг амарч байх үед хөгжилтэй байж сэтгэл зүйг нь тайван байлгаж чиглүүлж өгдөг байсан. Гүйэээ мөн их түшигтэй, тэвчээртэй, залуу уран бүтээлчидэд үлгэр дуурайлал болсон. Найздаа байрлаж талархаж бас хүндэлж явдаг шүү. Хайртай уран бүтээлч минь шүү.
Ёоо тэр “Сүйт бүсгүй” киноны зодоон бүжиг хоёрыг ямар гайхалтай гүйцэтгэсэн бээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Бэлтгэсэн: Н.Цацрал
More from Энтертаймент
Б.МӨНХЧИМЭГ “MISS EARTH 2023”-ИЙН ТЭРГҮҮН МИССИЙН ТИТМИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
“Miss Earth 2023” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч Батжаргалын Мөнхчимэг оролцохоор сонгогдсон билээ. Дэлхийн дулаарлын эсрэг эх орноо төлөөлөн …
ДУУЧИН ТЕМПО ДАХИН НҮЦГЭЛЭВ
Монголын ганц бие сайхан залуусын тоонд ордог реппер Темпо сүүлийн үед дуулахаас илүү загварын ертөнцөд илүүтэй үзэгдэх болсон. Тэр фитнессээр …
ФИТНЕСС МОДЕЛЬ АНУХАЙГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАЛУУХАН ЗУРГААС
Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүйн сүүлийн үеийн …