Манай сайт газрын тосны салбарт Монголчуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, үндэсний аж ахуй нэгжүүдээ дэмжин ажиллах, сум орон нутгийн хөгжил цаашлаад энэ салбарт ажиллах хятад иргэдийн асуудлыг хөндөж тавьсаар байгаа билээ. Тэгвэл энэ удаад Газрын тосны тээвэрлэлтийн асуудлаар Автотээврийн үндэсний төвийн Аюултай ачаа, технологийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Э.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Газрын тосны тээвэрлэлт дэх Монголчуудын оролцоо өнөөгийн байдлаар хэр байна вэ?
-Авто тээврийн үндэсний төв нь “Автотээврийн тухай хууль”, “Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тостой холбогдох үйл ажиллагааг зохицуулан, зохион байгуулан ажилладаг.
Өнөөдрийн байдлаар улс хоорондын газрын тосны тээвэрлэлтэд 2 аж ахуйн нэгж байгууллага, дотоод болон технологийн тээвэрлэлтэд 12 аж ахуйн нэгж байгууллага тус тус үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байна.
-Тухайлбал, түүхий газрын тосны олон улсын тээвэрлэлтэд хэдэн машин явдаг вэ?
-Түүхий газрын тосны олон улсын тээвэрлэлтэд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн бүртгэлтэй 172, “Дорнын хөгжил транспорт” ХХК-ийн бүртгэлтэй 30, “Мост Ази” ХХК-ийн бүртгэлтэй 37, нийт 239 тээврийн хэрэгсэл явж байгаа.
-Тэгэхээр Хятад компанийн тээвэрлэлт зонхилж байна гэсэн үг. Монгол компаниудын машин ядаж 50%-д явж болдоггүй юм уу?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ашигт малтмал, газрын тосны газар” нь “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас зарласан улс хоорондын газрын тосны тээвэрлэлтийн тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.
-Газрын тосны 19, 21-р талбайд Хятад дугаартай тээврийн хэрэгслүүд явж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? Тухайлбал өнгөрсөн жил хэдэн Хятад дугаартай тээврийн хэрэгсэлд ямар үндэслэлээр зөвшөөрөл өгсөн бэ?
-Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Тамсаг-XXI, Тосон-Уул-XIX талбайд Монгол Улсаас түрээслэх боломжгүй тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт заасны дагуу С болон D төрлийн зөвшөөрлийг үйлдвэрийн газраас олгон ажилладаг. Газрын тосны тээвэрлэлтэд Хятад дугаартай тээврийн хэрэгслүүд явдаггүй бөгөөд зөвхөн тусгай зориулалтын, Монгол Улсаас түрээслэх боломжгүй тээврийн хэрэгслүүд нь Хятадын дугаартай үйл ажиллагаа явуулдаг.
-2019 онд 111 ширхэг тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэлд Тусгай зөвшөөрөл олгоно гэх мэдээлэл байна. Үүнээс яг хичнээн нь Монгол компанийх байх вэ?
-“Петрочайна дачин тамсаг” ХХК-иас авсан мэдээллээр 2019 оны газрын тосны судалгаа, шинжилгээ болон түүнтэй холбогдох 95 тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл байна. Эдгээр тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын бүртгэлд байхгүй, түрээслэх боломжгүй тээврийн хэрэгслүүд юм. Мөн 2019 онд “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас Монголын аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 195 тээврийн хэрэгслүүдийг гэрээгээр түрээслэн ажиллахаар саналаа ирүүлсэн.
-Тусгай зориулалттай тээврийн хэрэгслээс 58 нь Монголд байгаа гэх мэдээлэл байна. Энэ болгоныг дэмжиж өгөхөд яам, хэрэгжүүлэгч агентлагаас ямар бодлого барьж байна вэ?
-Монголоос түрээслэх боломжтой 48 тээврийн хэрэгслүүд байдаг ба Монголын үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих талаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас чиглэл ирүүлсэн. Үүний дагуу холбогдох төрийн байгууллагууд нь үндэсний аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах шаардлагатай байна. Манайхаас удаа дараа дотоодод мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн дагуу албан тоотуудыг "ПетроЧайна Дачин Тамсаг Монгол" компанид хүргүүлж байгаа.
Д.Дуулим
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
46378 672160Im certain your publish and internet web site is incredibly constructed 855934
600691 19394Basically received my first cavity. Rather devastating. I would like a super smile. Seeking a whole lot much more choices. A lot of thanks for the write-up 697902