Монгол Улсад төмрийн хүдэр,
цайр олборлон, баяжуулж, экспортлож байгаа бас нэгэн томоохон компани Зүүн
бүсэд байрладаг. Сайд Д.Сумъяабазарын зүүн аймгуудын уул уурхай, газрын тосны
компаниудаар хийсэн ажлын айлчлал “Цайртминерал” ХХК дээр ажилласнаар өндөрлөсөн
юм.
Төмөртийн- Овооны цайрын ордыг ашиглахаар Монгол Улсын “Металимпекс” ХХК болон БНХАУ-ын NFC буюу өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн компаниуд хамтран 1998 онд “Цайртминерал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. ТЭЗҮ бэлтгэх, үйлдвэрийг бүтээн байгуулах зэрэг олон жил үргэлжилсэн бүтээн байгууллатын ажлын дүнд, хоёр талын тэнцүү хөрөнгө оруулалттайгаар тус компани 13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Үйлдвэрт жилд дунджаар 400 мянган тонн цайрын баяжмал боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргаж байна.
Салбарын сайд ил уурхайн үйл ажиллагаа, цайрын сульфидын
хүдрийг хөвүүлэн баяжуулах технологи зэрэг газруудаар орж танилцсан юм. Тус
компани ажилчдаа өөрийн хөрөнгөөр шат дараалсан сургалт зохион байгуулсны үр
дүнд бүх ажилчид нь мэргэжил эзэмшсэн талаар компанийн Ерөнхий захирал С.Батхүү
хэлж байсан юм. “Цайртминерал” ХХК-д нийт 371 ажилтан ажиллаж байгаагаас 327 нь
монгол ажилчин төдийгүй 93 хувь нь Сүхбаатар аймгийн иргэд аж. Мөн
туслан гүйцэтгэх байгууллагууд нь 350 орчим хүнийг ажлын байраар хангажээ.
Компанийн хувьд өнөөдөр хэд
хэдэн асуудал тулгамдаж байгаа талаар салбарын сайдад хэлсэн юм. Тухайлбал,
компани дахиад 10 жил үйл ажиллагаа явуулах нөөцтэй байгаа бөгөөд, цаашид
лицензтэй талбай дээрээ нарийвчилсан нөөцөө ихэсгэж, хайгуул хийх гэтэл орон
нутгийн лам нарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Ерөнхий захирал С.Батхүү
“Манай хайгуулын талбайн хэсэгхэн булан нь тахилгатай хайрхан байсан. Бид
монгол хүмүүс, иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэх учиртай тул талбайгаасаа
тахилгатай уулыг хасч өгсөн. Харин үлдсэн талбай дээрээ хайгуул хийе гэхээр
орон нутгийн хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж байна” гэлээ. Харин сайд
Д.Сумъяабазар “Цайртминерал” болон орон нутгийн Засаг даргад хайгуулаа
үргэлжлүүлж, орон нутгийн удирдлагуудад үүнд анхаарлаа хандуулах чиглэл өгөв.
Тэрбээр “Зүүн бүсийн жишиг үйлдвэр гэдгээ баталж, үлгэр жишээ ажиллаж, улс
болон орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж байгаа нэгнээ дэмжих хэрэгтэй” гэлээ.
Мөн компани эрчим хүчний дутагдлаас үүдэж, олон удаа зогсолт хийсэн нь компанийн орлого, цаашлаад улсын төсөвт оруулах мөнгө тэдий чинээгээр буурч байгааг хэлсэн юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд
“Цайртминерал” ХХК Сүхбаатар аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, жил бүр
1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Энэ мөнгийг аймгийн
нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийг тохижуулах, элэгний В вирус тодорхойлох
лаборатори байгуулж,
аймгийн дэд бүтцийг сайжруулах, соёл спортыг хөгжүүлэх гээд олон ажилд
зарцуулжээ. Мөн ажилчиддаа зориулж 72 айлын орон сууц бариад байгаа бөгөөд цаашид 100 хувь орон сууцаар хангахаар ажиллаж
байгаагаа компанийн удирдлагууд дуулгав.
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
Ш.АДЬШАА: “МoЭнКо” ХХК-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ӨМНӨ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …
1 Comment
256874 645006This web website is often a walk-through for all with the understanding you wanted concerning this and didnt know who need to. Glimpse here, and you will absolutely discover it. 200380