Газрын тосны үнэ яагаад өсөх вэ?
Томоохон гүрнүүд худалдааны дайны тэмцэлд их багаар татагдахаас аргагүйдлээ. Ираны экспортын эсрэг АНУ-ын тавьсан хоригийн алдагдлыг “ОПЕК” болон түүний холбоотнууд “нөхөхөөр” газрын тосны үнэ нэмэх хандлагатай болж буйг шинжээчид баталлаа. 2014 оноос хойш баррель нефть дор хаяж 100 ам.доллараас дээш үнэд хүрэх төлөв байна.
Даваа гарагт биржүүдэд баррель нефтийн үнэ 4 жилтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп газрын тос экспортлогч орнуудын үнийн өсөлтийг зогсоохын тулд арга хэмжээ авч эхлэхээр болсон ч бодит байдалд үр дүнд хүрэх нь баталгаагүй. АНУ-ын түүхий нефтийн эрэлт газрын тосны үнийн өсөлтөд төдийлөн өөрчлөлт үзүүлэхгүй гэж экспортлогч орнууд Алжирт чуулахдаа хэлэлцжээ.
Гэхдээ эрэлт өндөр байхгүй үед үнэ өсөх нь санхүүгийн зах зээлд савлагаа үүсэх нөхцөлд хүргэх нь тодорхой. “Оны 4-р улирал гэхэд өдөрт 2 сая баррель нефть олборлох тооцоолол байхгүй” гэж Меркури Энержи группийн захирал Даниел Жайги мэдэгдлээ. Тэрбээр Ази Номхон далайн газрын тосны олборлогч орнуудын уулзалтад хэлсэн үгэндээ “Одоогийн зах зээлийн нөхцөл байдал, улстөрийн хориг арга хэмжээ зэргийг тооцож үзвэл нэг баррель нефтийн үнэ дор хаяж 100 ам.доллараар өсөх нь тодорхой” гэжээ.
Хориг арга хэмжээний хариуд
Доналд Трамп 5-р сард Ираны нефтийн экспортод хориг тавих төлөвлөгөөг танилцуулах үед зах зээлд өдөрт 300-700 мянган баррель нефть ноогдох тооцоо гаргасан гэж Трафигура группийн захирал Бен Лаккок хэлжээ. Гэвч энэ хориг арга хэмжээ маш ноцтой үр дагаварт хүргэх нь тодорхой болж байна. Учир нь зах зээлд өдөрт нийлүүлэгдэх газрын тосны хэмжээ 1.5 сая баррельд хүрснээр үнийн өсөлт тэнгэрт хадна.
Ираны нефтийн олборлолт энэ хэмжээнээс бага байх болно, магадгүй хориг арга хэмжээ зарлагдахыг хүлээж байсан бусад зах зээлүүд үнийн өсөлтийг дэмжинэ хэмээн “ОПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ Бен Лаккок хэлсэн. Түүний харж буйгаар зул сар гэхэд баррель нефть 90 ам.долларт дөхөх бол 2019 оны эхээр 100 ам.доллар давах юм байна.
Яг одоогоор Лондоны биржэд нэг баррель нефтийн үнэ аль хэдийн 80.56 ам.доллар буюу жилийн өмнөхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн бөгөөд 2014 оны 11-р сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрч буй нь энэ юм.
Бусад зах зээлд ч нийлүүлэлт багаслаа. Эдийн засгийн хямралын гүн ангалд унасан Венесуэлийн газрын тосны олборлолт, нийлүүлэлт эрчтэй унаж буй. Дэлхийн эдийн засагт нийлүүлэлтээр тэргүүлнэ гэж байсан АНУ-ын занарын хоолойн сувагт ажиллах хүчний асуудал тулгамдаж, нийлүүлэлтийн өсөлтөд саад болж буй.
ОПЕК “ажиглаж” байна
Иранд хориг арга хэмжээ авснаас үүдэлтэй газрын тосны нийлүүлэлтийн дарамт газрын тос олборлогч, экспортлогч орнуудыг “хүлээх” горимд шилжүүлэхэд хүргэв. Алжирт хуралдсан Саудын Араб, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улсууд зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах чадавхтай байхын тулд нийлүүлэлтээ нэмж, алдагдалд орохыг хүсэхгүй байна. Тэртэй тэргүй хориг арга хэмжээ үнийн өсөлтийн нэгдүгээр шалтгаан, мөн эрэлт илт багасаагүй учраас газрын тосны нийлүүлэгч гүрнүүд яаран хөдлөхгүйгээр барахгүй үнийн өсөлтийг уялдуулан нийлүүлэлтийн бодлогоо барих аж.
Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль Фуж “Бидний төлөвлөгөө бол зах зээл дэх эрэлт хэрэгцээг тогтсон хэмжээнд хангах явдал” гэжээ. Саудын Араб одоогоор баррель нефтиэ арай ч 80 ам.доллар давуулчихаагүй. Үүнийг тайлбарлахдаа “Бид үнийн өсөлтөөс үл хамаарч нийлүүлэгч орнуудтайгаа ханшийн тогтвортой байдлаа аль дээр баталсан” гэв. Гэхдээ 9-р сарын үнийн өсөлт бусад нийлүүлэгч гүрнүүдээс шахалт ирэх дохио болсон тул 10-р сар гэхэд Саудын Араб гадагш нийлүүлдэг нефтиэ тонн тутамд нь нэмэх нь тодорхой гэж тус улс албан ёсоор мэдэгдээд байгаа.
АНУ худалдааны дайн хийгээд эхэлсэн. Тиймээс АНУ 12 дугаар сараас эхлэн газрын тосны эрэлт хэрэгцээгээ бууруулах магадлалтай учраас ам.долларын ханш урт хугацаанд тогтвортой байх тал дээр хэн ч баталгаа гаргаж чадахгүй гэж “Бритиш Петролиум”-ын Ази Номхон далайн худалдаа хариуцсан захирал Жанет Конг ярилаа. Тэрбээр энэ үгээ “ОПЕК”-ийн уулзалтын үеэр хэлсэн, тиймдээ ч нефтийн үнийн өсөлт гарцаагүй урт хугацаанд үргэлжлэхийг баталлаа хэмээн шинжээчид дүгнэв.
Уолл Стрийтийн банкууд ч нефтийн үнийн өсөлтөд бэлдэж эхэлсэн. Мөн 10 жилийн өмнө бараг баррель тутамдаа 150 ам.доллар хүрч өссөн нефтийн үнэ гэнэтийн эрэлтээс шалтгаалж байсан бол энэ удаа АНУ-Хятадын худалдааны гүнзгий дайны улмаас үүдэлтэй. Тиймдээ ч хурдтай өсч байгаа Азийн эдийн засагт нефтийн үнийн савлагаа тооцоолоогүй олон ч сөрөг үр дүнд хүргэж болно.
Эх сурвалж: Bloomberg.com
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
424040 242851For anyone one of the lucky peoples, referring purchase certain products, and in addition you charm all with the envy of all the the several any other people about you that tend to have effort as such make a difference. motor movers 575686
217829 138584hey excellent website i will definaely come back and see again. 5089