АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ шинэ хиймэл дагуул эрдэмтдийн анхаарлыг татсан хоёр дахь гарагаа хоёр өдрийн дотор илрүүлжээ. Уг хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гарагуудыг хайж буй юм. Энэ тухай НАСА-гийн “Twitter” хуудаст мэдээлсэн байна.
“Дэлхийтэй төстэй хоёр дахь гарагийг илрүүллээ. Уг гараг дэлхийгээс бага зэрэг том бөгөөд манай гарагаас гэрлийн 49 жилийн зайд М ангиллын LHS 3844 одой одыг 11 цаг тутамд тойрон эргэлддэг. Шинээр илрүүлсэн гарагийг “халуун дэлхий” гэж нэрлэсэн” гэж мэдээлэлд дурджээ.
Дэлхийтэй төстэй эхний гараг олдсон тухай есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Уг гарагийг “Супер-дэлхий” гэж нэрлэжээ. НАСА-гийн мэдээлснээр, энэ гарагийн масс болон радиус нь усны нягтралтай харьцуулж болохоор нягтралыг харуулж байгаа нь уг гараг дээр ус эсвэл хий байж магадгүй гэсэн дүгнэлт хийх боломжтой байгаа аж.
НАСА-гийн эрдэмтэд “гараг ангуулагч” гэж нэрлэсэн TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гараг илрүүлэхэд шинэ алхам болно гэдэгт найдаж байгаа юм. Уг хиймэл дагуулыг 2018 оны дөрөвдүгээр сард хөөргөжээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
4 Comments
904674 113459We dont trust this amazing submit. Nevertheless, I saw it gazed for Digg along with Ive determined you could be appropriate so i ended up being imagining within the completely wrong way. Persist with writing top quality stuff along these lines. 306565
618417 488418Youd superb suggestions there. I did a research about the problem and identified that likely almost anyone will agree along with your internet page. 782631