Их Британийн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Burberry” компани борлогдоогүй бараагаа шатааж устгахаа зогсоохын зэрэгцээ амьтны жинхэнэ үс арьсыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахаа болихоор шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ.
Тус компани брэндээ хамгаалахын тулд 2017 онд 28.6 сая фунтын үнэ бүхий хувцас, гоёл чимэглэлийн зүйлс болон үнэртэй усыг устгасан тухайгаа өнгөрсөн 7 дугаар сард гаргасан тайландаа мэдээлсэн аж. Энэ тухай мэдээ байгаль орчныг хамгаалагчдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна.
“Өнгөрсөн онд АНУ-ын “Коти” фирмтэй шинэ гэрээ байгуулсны дараа 10 сая фунтын өртөг бүхий хуучин үнэртэй усыг устгах шаардлагатай болсон нь гэнэтийн явдал байсан” гэж компанийн төлөөлөгч тухайн үед мэдээлж байсан юм. “Burberry” болон бусад компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хулгайлагдах эсвэл хямдхан борлогдохоос сэргийлж, хэрэггүй болсон бүтээгдэхүүнүүдээ устгадаг аж.
“Burberry” компани нь мөн туулай, үнэг, усны булга, элбэнх зэрэг амьтдын арьсыг загварын цуглуулгадаа түгээмэл хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
“Орчин үеийн тансаг хэрэглээ нь нийгэм, байгаль орчныхоо өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлахыг шаардах болсон” гэж “Burberry” компанийн гүйцэтгэх захирал Марко Гоббетти хэллээ.
Эх сурвалж : BBC
More from Fashion
Фото: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ.
Фото: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ. Гишүүдийн гэр барьж, доороо дэвсэх гэж авчирсан эсгийг цагдаа …
Монголын поп дива нар ямар хоббитой вэ?
Хэдэн жилийн өмнө “UP music” продакшн Монголын рок попын эмэгтэй уран бүтээлчид дундаас гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, СТA …
Олны танил эрхмүүдийн бага нас /Фото/
Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” …
4 Comments
603846 245575I located your blog on yahoo and can bookmark it currently. carry on the good function. 887666
856333 595288Dead composed subject matter, thanks for details . 153409