Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн долоо хоног бүрийн лхагва гарагт иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Уг уулзалт өнөөдрөөс “албан тасалгаанд биш бодит амьдрал” дээр буюу #иргэдийн #гэрээр очин санал бодлыг сонсож байхаар боллоо.
Иргэдтэй хийх уулзалтын эхлэл сонгогдсон #тойрог болох ХУД-ийн 16 дугаар хорооны иргэдээс эхэллээ. Тус хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулагдсан уулзалтаар иргэд сургууль цэцэрлэгийн хүртээмж, гэрэлтүүлэг, зам тээвэр зэрэг өөрсдийн ахуй амьдралд тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Түүнчлэн тус хорооноос сонгогдсон Төлөөлөгчийн хувиар ИТХ-ын дарга Б.Цэрэн, Төлөөлөгч Т.Рэгзэдмаа нар хорооны иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг дэмжих зорилгоор Иргэний танхимд хөгжим апартурыг хүлээлгэн өгсөн юм.
ХУД-ийн иргэн П.Ганбаатар: “Өөрийн гэсэн хашаа байшиндаа болж бүтэхээрээ сайхан амьдарч байна. Ерөнхий боловсролын 63-р тусгай сургуульд багш, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ суусан ч олон сайхан шавь нараар хүрээлүүлээд сайхан байдаг. Шавь нараа сайн явааг харж суух сайхан байдаг, түүний нэг жишээ МУГЖ Г.Ариунбаатарыг “Авьяаслаг Монголчууд” шоугаар харж баярлаж сууна. Хорооныхон маань намайг “Гүйдэг хар” гэдгийг би өнөөдөр 60 гарсан ч гэсэн эрүүл байхын төлөө явган аялал, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. 80 гарч насална гэж боддог шүү” хэмээн ИТХ-ын даргад өөрийн бүтээл, танилцуулгаа үзүүлж байлаа.
ХУД-ийн иргэн Б.Одгэрэл: /Аав н.Батсайхан/ “Биеийн байдлаас шалтгаалан сургууль сурч төгсөж чадаагүй. Гэсэн хэдий ч дөрвөн хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байна. Ажилд орж хийж бүтээмээр санагдсан ч “мэргэжилгүй” гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл явж байна. Аав маань дүүргийн ТҮТ-д жолоочоор ажиллаж байсан. Жолоочоор ажилд авах боломж нөхцөл байдаг бол ажилтай болгож, бидний ар гэрт дэмжлэг үзүүлж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Ийнхүү #иргэн, #төлөөлөгч хоёрын #уулзалт энгийн амьдралаас эхэллээ. Удахгүй ТАНАЙД ИТХ-ын дарга, төлөөлөгчид очих болно.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
565501 740637I appreciate you taking the time to talk about them with folks. 576262