Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд гурван хотын хамтарсан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд” хотуудын хамтын ажиллагаа 2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны бизнес форум өнөөдөр эхэллээ. Бизнес форумын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо.
Тус гурван хотуудын хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага болон цаашдын хөгжил дэвшлийн суурь энэхүү арга хэмжээгээр эхэлж байгаа төдийгүй түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдрийн чуулга уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, зорчигч болон ачаа тээвэрлэлт, логистик, эрүүл мэнд шинжлэх ухаан, боловсрол, аялал жуучлалын салбарын гурван талын хамтын ажиллагааг тодорхойлох юм. Мөн Улаанбаатар, Улаанцав, Улаан-Үд хотуудын стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн саналыг боловсруулах юм. Цаашид дээрх гурван хотуудын эдийн засгийн коридор байгуулах бодлогын бичиг баримтыг боловсруулна.
Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК нь арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн ордон, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад улсын ардын хурал, ОХУ-ын Буриад улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нь арга хэмжээний дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд гурван хотын дарга нарын албан уулзалт болох бөгөөд Монгол, Хятад, Орос гурван орны аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 2-4-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
2 Comments
626311 653766I was wondering if you ever considered changing the layout of your blog? Its very well written; I love what youve got to say. But maybe you could a little more in the way of content so people could connect with it better. Youve got an awful lot of text for only having 1 or 2 pictures. Maybe you could space it out better? 609238
559751 842326hello, i came in to learn about this subject, thanks alot. will put this site into my bookmarks. 573006