Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2018.08.10/ Фейсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж эхэллээ.
Уг этгээд нь фейсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцаж байсан ба 4 хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй, 21 настай эрэгтэй аж.
Тиймээс өсвөр үеийн охид хөвгүүд, залуус сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Д.Дуулим
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
5 Comments
776675 279522Thanks for the post, was an intriguing read. Curious as to how you came about that solution 920294
936361 975794Thank you for sharing with us, I believe this web site genuinely stands out : D. 336027