Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв хоног халууран улмаар эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ. Маргааш нь охины бие суларч тэр өдөртөө бие нь жаахан дээрджээ. Гэтэл нөгөөдөр нь буюу /2018.07.30/-ны өдөр бяцхан охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь сандралдан тус дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлжээ. Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн харамсалтай хэрэг гарсан аж. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа ч охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж суугаа юм байна. Урьдчилсан байдлаар вакцинаас болж амиа алдсан гэж эх сурвалж мэдээллээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
3 Comments
211206 658683I like this internet website extremely much, Its a really nice post to read and get info . 279777
692885 936519Its superb as your other posts : D, regards for posting . 5286