Өчигдөр буюу 8-р сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Хохирогч нь 40 орчим насны Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэх мэдээлэл байна.
Харин уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа аж. Түүнчлэн дээрх албан тушаалтнууд нь хэрэг гардаг орой ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо маргаан үүсгэсний улмаас нэгнээ хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм хэрэг болсон нь үнэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэв.
Д.Дуулим
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …