Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. Улмаар Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад харилцаанд баримталж буй “Нэг цонхны бодлого”-ын хэрэгжилтийг хангах, “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулав.
Энэхүү гэрээ нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг бататгах, гадаад харилцааны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны уялдааг хангах, орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …