Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын iFLYTEK ХХК-ийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан платформын явцтай танилцлаа.
БНХАУ-ын iFLYTEK ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдсан ба хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулагч төхөөрөмж, ухаалаг компьютерийн программ хангамжийг хөгжүүлэгч компани юм.
iFLYTEK Нээлттэй платформ нь 1,82 сая гаруй хөгжүүлэгчийн баг, нийт 1,03 сая программыг давтагдсан тоогоор 3,1 тэрбум эцсийн хэрэглэгчтэй холбосон. iFLYTEK AI Академи нь 456,000 бүртгэлтэй гишүүнтэй, iFLYTEK дээр төвлөрсөн хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлж байна.
Тус компани нь 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад 1 дүгээрт, дэлхийд 6-д бичигдэж байсан. 2016 онд iFLYTEK орчуулгын төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж, ухаалаг хэрэглээний барааны ангилалд өндөр үнэлгээ авсан. 2018 онд iFLYTEK-ийн ухаалаг орчуулгын систем нь CATTI (Хятадын бичгийн болон аман орчуулагчдын итгэмжлэлийн шалгалт)-ын туршилтыг давж, хүний орчуулгатай дүйцнэ гэдэг үнэлэмжийг авсан.
2019 онд iFLYTEK-ийн дараагийн үеийн ярианы орчуулгын систем нь Дэлхийн AI бага хурлын (WAIC) Super AI Leader (SAIL) шагналыг хүртсэн. 2019 оны 10 дугаар сард Боловсролын яам, ЭМЯ болон Төрийн хэлний комиссын хяналтан дор хятад хэлний бичиг үсгийн болон орчуулгын хувь хүний сургалтын шийдэл бүхий гар утасны программыг дэлхийн хятад хэлний сургалтын платформд (GCLP) амжилттай нэвтрүүлжээ.
Үүнээс гадна тус компани боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюун ухааны төрөл бүрийн бүтээгдэхүүн болон хэрэглээний программ хөгжүүлэлтийг хийж байна. Платформ болон салбарт суурилсан стратегийг нэгтгэн 2010 оноос хойш ухаалаг дуу хоолой, хүн-компьютерийн харилцан үйлчлэлд төвлөрсөн iFLYTEK Open Platform хиймэл оюун ухааны нэг цэгийн шийдлээр хангасан платформыг хөгжүүлж байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …