Агаарын бохирдлыг бууруулахад асар их үүрэгтэй оролцогч байгууллага бол “Таван толгой түлш”. Гэтэл түүнийг удирдан чиглүүлж буй гүйцэтгэх захирал М.Ганбаатар гэгчийн менежментийн алдаанаас болж өдгөө тус компанийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороогүйн дээр баруун бүсийн үйлдвэр нь ч шуудай зэрэг нь тасалдаад нийслэлчүүдийг хөхөө өвлийн хүйтэнд гал алдуулах дөхөөд байна.
Тус компанийнхан агаарын бохирдлыг бууруулах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг урд хөрш рүү их хэмжээгээр шилжүүлдэг нь илэрхий болсон. Өмнө нь сайжруулсан шахмал түлшний барьцуулагчийг зөвхөн хятадаас л авахгүй бол болдоггүй хэмээн өмөөрч л суусан. Араас нь нэхэл дагалтай сурвалжилгууд олон нийтэд хүрсний дараа тендер зарлаж, дотоодоос барьцуулагч авах боломжтой гэдгээ харуулсан.
Гэтэл саяхнаас урд хөрш хилээ хаамагц “Таван толгой түлш”-ийн дараагийн “НО” илэрсэн. Тодруулбал, БНХАУ хилийн Эрээн боомтоо хаахад “Таван толгой түлш”-ийнхэн бүтээгдэхүүнээ савлах шуудайгүй болчихсон.
Үнэн хэрэгтээ дотоодын шуудай үйлдвэрлэгчид “Тавантолгой түлш” ХХК-д шуудай нийлүүлэх боломжтой гэдэг хүсэлтээ олон удаа тавьсан ч заавал зурагтай шуудай авна гэж томроод урд хөршөөс захиалдаг аж.
Ингэхдээ нэг ширхэг шуудайг 600 төгрөгөөр БНХАУ-аас худалдан авдаг бөгөөд энэ жил л гэхэд 10 сая ширхэг шуудайг 6 тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөөд байжээ. Бас л их мөнгө биш гэж үү.
Гэтэл ёстой л гай газар доороос гэгчээр Эрээнд коронавирус илэрч, хил хаагдаж өнөөх өндөр үнэтэй шуудай нь ирэх боломжгүй болчихсон хэрэг.
Ингээд асуудал хөвөрч эхэлмэгц Таван толгойхон тендерээ улам бүр нээлттэй зарлаж, шуудайгаас дотоодоос нийлүүлэхээр боллоо хэмээн ёстой л шинэ ололт мэт “шуурхай мэдээ” түгээж эхэлсэн. Юутай ч Таван толгойнхон шуудайгаа дотоодоос нийлүүлж болдог гэдгийг харууллаа.
Уг нь М.Ганбаатарыг агаарын бохирдлыг бууруулна гэж итгэн “Таван толгой түлш”-ийн захирлаар тавьсан байлтай. Харамсалтай нь мань хүн утаа замхруулж, багасгах бус улсын төсвөө ирж буй хөрөнгийг л буруу тийш нь л шилжүүлээд байгаа бололтой шүү.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
Энэ нэг гэр бүлээрээ хоёр намд далдагнасан юмнуудын хийж буй ажлыг нь хувааж идээгүй л бол Төр нь төмөр нүүрээ харуулаасай. Өчнөөн тербумыг ядарсан ардыг торгож төсөв бүрдүүлэн гэж байхаар…